ЧЕЛСИ БАГ БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМЫГ АНХ УДАА ӨРГӨЛӨӨ

2022-02-15 427 0
No description available.

 Энэ сарын 3-12-ны өдрүүдэд 6 тивийн клубын аварга, зохион байгуулагч орны баг гээд 7 баг Багийн Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдлөө. Финалд Аваргуудын Лиг, Европын супер цомд түрүүлсэн Челси баг Өмнөд Америк тивийн клубын аварга, Бразилийн Палареймо багийг 2:1-ээр буулган авснаар Клубын Дэлхийн Аваргын цомыг анх удаа өргөлөө. Тоглолтын эхний үед аль аль нь гоол оруулж чадаагүй. Хоёрдугаар үеийн 54 дэх минутанд Р.Лукаку булангаас дамжуулсан бөмбөгийг хаалганы баруун буланд мөргөж багтаа тэргүүлэл авчирсан ч, 10 минутын дараа Бразилийн Вэйра 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдож, харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн. Үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, нэмэлт цагийн 117 дахь минутанд Кай Хаварц 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдож, багтаа ялалт авчирсан. Ийнхүү өнгөрсөн улиралд Европын хоёр нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн Челси баг энэ улирлын эхний , Челси багийн Клубын Дэлхийн аваргын анхны цомыг өргөлөө. – Энэ бол таны цом. Яагаад гэвэл Челси баг таных. Та энэ ялалтанд хүргэхэд бүхнийг хийсэн. Би харин энэ үйл явдалд багаа удирдаж, амжилтын нэг хэсэг болсондоо баяртай байна гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель багийн эзэн Абрамовичид талархсан байна. Тоглолтын 117 дахь минутанд шүүгч 11 метрийн торгуулийг заах мөчид багийн ахлагч Азпликуета бөмбөгийг авч, цохих гэж буй мэт очсоноо, гэнэт эргэж, Кай Хаварцад бөмбөгөө өгснийг олон хүн тааж ядсан. Энэ талаар: – Хүн бүр хэн торгуулийн цохилт хийхийг сонирхон хүлээж байсан. Би цохих гэж буй мэт бөмбөгийг авсан. Үзэгчид ч, өрсөлдөгчид ч намайг цохих нь гэж итгэсэн. Багийн нөхөд ч яаж цохих талаар зөвлөгөөг өгсөн. Бүгд үүнийг сонссон. Яг энэ мөчид би бөмбөгийг Кайд шилжүүлсэн. Учир нь түүн шиг торгуулийн цохилтыг алдахгүй цохидог хөлбөмбөгчин ховор. Дээр нь би цохих гэж буй мэт дүр эсгэсэн нь Кайд очих сэтгэл зүйн дарамтыг л багасгах гэсэн санаа гэж нууцаа дэлгэсэн. Клубын Дэлхийн аваргад түрүүлснээр Челси баг 4 сая ам.долларын шагнал авах болсныг зохион байгуулагчид мэдэгдлээ. Ийнхүү Челси баг, Германы аварга Байер Мюнхен, Английн баг, Аваргуудын Лигийн аварга Ливерпуль багийн араас Клубын ДЭЛХИЙН АВАРГА БАГ боллоо.

No description available.

Ц.ЭНХБАТ

Холбоотой мэдээ