ЛИГИЙГ “ШИНЭ ӨНӨӨДӨР” БАГ ДАНГААРАА ХОШУУЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ 

2022-02-15 454 0

 Хоёр жил өнжсөн Лигийн тэмцээнд нийтдээ 8 багийн 50 орчим шилдэг теннисчид оролцож буй. Хамгийн хүчирхэг багаар улсын 4 удаагийн аварга Я.Бэгз, хошой аварга Б.Баярмагнай ( эр), улсын 10 удаагийн аварга Батхишиг, улсын аварга , олимпийн тамирчин Болор-Эрдэнэ , нэгдүгээр зэргийн тамирчин Мөнх-Өлзий нарын ” Хаан даатгал” багийг нэрлэж буй.

May be an image of 8 people, people standing and indoor

Түрүүлж 5 хожил авсан нь ялах бол “Хаан даатгал” багийн Бэгз, Болор-Эрдэнэ нар тус бүр 2 дайрах, Баярмагнай, Батхишиг нар төвөггүй нэг нэг хожил авна гэж ширээний теннис сонирхогчид дүгнэж буй. Одоогоор “Хаан даатгал” баг нэг хожигдолтой явж буй. Гэхдээ энэ нь аварга болоход огт нөлөөлөхгүй юм. Тэд 5 тоглосноос цорын ганц хожигдсон. “Тэнгис синема” баг 5:4-өөр тэднийг буулган авсан. Тус багт 2020 оны отгон улсын аварга Эрдэнэбаяр тоглож буй. Гуравдугаар ракетаар Энхбаяр тоглож буй. Тэдний багийн дэд мастер Билэгжаргал “Хаан даатгал” багийн гол тоглогч Бэгзийг 3:2-оор хожиж багтаа чухал хожил авчрахад нөлөөлсөн. Хэрвээ Билэгжаргал энэ маягаар тоглолтоо үргэлжлүүлбэл “Тэнгис синема” баг финалд шалгарах бүрэн боломжтой.

May be an image of 9 people, people standing, indoor and text

Энэ удаагийн лигийн финалд шалгарах магадлал өндөр багаар “Өсөх зоос” багийг нэрлэнэ. Улсын хошой аварга Билэгт, улсын хошой аварга Содболор, спортын дэд мастер Сэлэнгэмөрөн, Балдорж, Баттөмөр нар энэ багт тоглож буй. Энэ багийн үр дүн эмэгтэй тоглогчдоос ихээхэн хамаарах болно.

May be an image of 7 people and people standing

Финалд шалгарах дараачийн баг бол ” Ариг- санхүүгийн нэгдэл” . Энэ багт шигшээ багийн тоглогч, 2020 оны УАШТ-ий хүрэл медальт Г.Сэр-Од, спортын мастер Т.Чинзориг, УАШТ-ний мөнгө, хошой хүрэлтэй Б.Должинзуу, УАШТ-ний хошой мөнгөн медальт спортын мастер Индра, спортын дэд мастер Лхагва-Эрдэнэ нар тоглож буй. Тус баг туйлын жигд. Аль ч багийг хожих чадвартай учир финалд шалгарна гэж тооцогдсон.

May be an image of ‎8 people, people standing and ‎text that says '‎س للسسالث اسساه 2022 OHbl II-Il| cap A33O лиr ИP33 EHHИC ИTE3AT m3A33лeлийH ИB33H M MN N 3r4: TROL.mm BAPHCART mtta.mn TCAHXyyrИЙH ИTEMT Tr3 PИr 6AHK 器材 D 专 2 жюΝΚ 屋 ע, 晶材 材 MOr ITTA ANTAB OCIATU OCIATI‎'‎‎

Тэдэнтэй эн тэнцүү баг бол “Мираж” баг. 2020 оны УАШТ-ний хүрэл медальт, шигшээ багийн тамирчин Тэмүүлэн, Мөнхзориг,(эр), улсын аварга Балжинням, спортын дэд мастер Ариунтуяа, гуравдугаар ракет Билгүүн аль ч багт хэцүү учраа.

May be an image of 7 people, people standing and indoor

Чингэлтэй дүүрэг, Бласт багууд энэ дундаа хамгийн сул учир тойргийн тоглолт өндөрлөсний дараа хүснэгтийг тэргүүлэх хоёр багийн аманд очно.

May be an image of 7 people and people standing
May be an image of 6 people, people standing and indoor

Одоогоор нэг ч хожигдолгүй “Шинэ өнөөдөр” баг Лигийг дангаараа хошуучилж буй. Тэдний хувьд ” Хаан даатгал”, Ариг- санхүүгийн” нэгдэл багуудтай тоглох л үлдсэн. “Хаан даатгал”, Шинэ өнөөдөр” багийн хэн хожсон нь Лигийн хүснэгтийг тэргүүлэх магадлалтай болсон. “Шинэ өнөөдөр” багт улсын 4 удаагийн аварга, олимпийн тамирчин Лхагвасүрэн, БАТСпартакиадын аварга Төрболд, спортын дэд мастер Намуунбайгаль, Ганцэцэг, гуравдугаар ракетаар спортын дэд мастер Эгшиглэн тоглож буй. Одоогоор тус багийн Эгшиглэн бүх 5 тоглолтоо хожсон үзүүлэлттэй. Энэ багийн амжилт нь мөн эмэгтэй тамирчдын тоглолтоос ихээхэн хамааралтай юм.

May be an image of 8 people and people standing

Лигийн дараагийн тойрог энэ Баасан гарагийн 18.00 цагаас “Оч” клубт үргэлжилнэ. Тэмцээний нээлт болон, тоглолтын үеэр гэрэл зурагчин Наранзулын дуранд теннисчид ийнхүү буужээ.

No description available.

Холбооны ерөнхийлөгч Дээд Лигийн тэмцээнд оролцогч баг, тамирчдад спортын амжилт хүслээ.

No description available.

Дээд лигт оролцох найман баг нээлтэнд жагслаа.

No description available.

Улсын шүүгч Давааням тэмцээнийг шударгаар шүүхээр тангараглав.

No description available.

Улсын отгон аварга Эрдэнэбаяр, Ундрам нар шударгаар өрсөлдөхөө тангараглав.

No description available.

Улсын шүүгч Түмэн-Өлзий Эрдэнэбаяр- Бэгзийн тоглолтыг шүүлээ.

No description available.

Улсын шүүгч Оюун баруун талдаа нэг оноо нэмэх хөдөлгөөн хийв.

Ц.Энхбат

Холбоотой мэдээ