ЛИВЕРПУЛЬ ШИЛДЭГ НАЙМД ҮЛДЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

2022-02-18 438 0
No description available.

 Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд Интер багийг 0:2-оор хожсоноор Ливурпуль баг шилдэг наймд шалгарах үүд хаалгаа томоор нээлээ. Тоглолтын хоёрдугаар хагасын 75 дахь минутанд Робертсоны булангийн цохилтыг Фермино хаалгачийг давуулан мөргөж эхний, Салах торгуулийн талбайгаас цохиж хоёр дахь гоолыг Интерийн хаалганд шигтгэснээр Ливерпуль хоёр дахь тоглолтын өмнө өөртөө маш том давуу талуу үүсгэж чадлаа. Италийн аваргыг талбай дээр хожсон Ливерпуль шигшээ наймд үлдэх Английн хоёр дахь боллоо. Учир нь нэг өдрийн өмнө Английн аварга Манчестер Сити баг Португалид зочилж, Спортинг багийг 0:5-аар бутниргэсэн.

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ