ДЭЭД ЛИГИЙН ТОЙРГИЙН ТОГЛОЛТЫГ “ХААН ДААТГАЛ” БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2022-02-21 689 0

“Аваргуудын баг” буюу улсын 4 удаагийн аварга Бэгз, хошой аварга Баярмагнай, улсын 9 удаагийн аварга Батхишиг (эм), улсын аварга Болор-Эрдэнэ, дэд мастер Мөнх-Өлзий нарын “Хаан даатгал” баг 5 хожил, нэг хожигдолтойгоор Лигийн тойргийн тоглолтыг хошуучиллаа. Тэд Эрдэнэбаяр ахлагчтай “Тэнгис синема” багт л хожигдсон байна. Лхагвасүрэн ахлагчтай, улсын аварга Төрболд, дэд мастер Намуунбайгаль, Ганцэцэг, Эгшиглэн нарын “Шинэ өнөөдөр” баг тойргийн сүүлчийн тоглолтонд хожил тэнцүү байсан “Итгэлт санхүүгийн групп-Ариг банк” багийг 5:4-ээр хожиж хүснэгтийн хоёрдугаарт эрэмблэгдлээ. Хүснэгтийн эхний байрыг эзэлсэн “Хаан даатгал”, “Шинэ өнөөдөр” багууд хүснэгтийн сүүлийг мушгисан ” Бласт”, “Чингэлтэй-Оч клуб”-ийн багтай хасагдах шатанд оноолт таарсан. Ингэснээр хагас шигшээд шалгарах эхний 2 баг тодорлоо гэж хэлж болно. Харин үлдсэн 4 багийн хооронд гал гарсан тоглолт өрнөнө. Оноолтоор Мираж ( Тэмүүлэн, Мөнхзориг, Ундрам, Ариунтуяа, Билгүүн) баг ” Тэнгис синема”-тай ( Эрдэнэбаяр, Билэгжаргал, Балжинням, Урантогос, Энхбаяр), “Итгэлт санхүүгийн групп- Ариг банкны баг ( Сэр-Од, Чинзориг, Должинзуу, Индра, Лхагва-Эрдэнэ) “Өсөх зоос”-той (Билэгт, Балдорж, Содболор, Сэлэнгэмөрөн, Баттөмөр) хасагдах шатанд учирсан. Хасагдах шатны эхний тоглолт энэ долоо хоногийн Баасан, хариу тоглолт Ням гарагт “Оч ” клубт болно. Эхэлж хоёр хожсон баг нь хагас шигшээд шалгарах журамтай. Хэрвээ хожлын оноо тэнцвэл Ням гарагийн үдээс хойш хайнаа хагалах юм гэж МШТХ-ны е/н/б/дарга С.Галбадрах Sportlife.mn-д тодотголоо.

No description available.

“Тэнгис синема” багийн нэг номерийн ракет, Монгол улсын аварга Балжинням.

Холбоотой мэдээ