Мо.САЛАХ: НАМАЙГ ТОГТООХ ЭСЭХ НЬ ЛИВЕРПУЛИЙН УДИРДЛАГААС ХАМААРНА

2022-02-21 441 0

 Норвичийн хаалгыг ” норгож”, Ливерпулийн төлөө 150 дахь гоолоо оруулсан Мо.Салах энэ зунаас суларч буй. Түүнийг Ла Лигийн акулууд сонирхож буйгаа илэрхийлсэн. Харин өдгөө долоо хоногт 400мянга, сардаа 1 сая 600 мянган ам.долларын цалин авч буй Мо.Салах:- Ливерпулийг орхих миний эрх удахгүй нээгдэнэ. Энэ бол би заавал Ливерпулийг орхино гэсэн үг биш. Намайг тогтоох эсэх нь Ливерпуль багийн удирдлагын л шийдэх асуудал гэж хэлсэн байна. – Тэр долоо хоногтоо 480 мянган ам. доллар авч буй Роналдогоос өөрийгөө дээгүүр үнэлэхийг хүсэж байна. Түүнд долоо хоногтоо 400 биш, 500 мянгыг, сардаа 2 сая ам.доллар олгох гэрээг санал болговол тэр Ливерпульд үлдэх болно гэж Английн BBC -Спортын тоймч Гарри Линекер хэллээ. Одоогоор түүнийг гүйцэх довтлогч байхгүй. Мо.Салах бол сүүлийн 3 улирал дараалан Английн Премьер Лигийн мэргэн буучаар шалгарсан. Энэ улиралд ч Мо.Салах 17 гоолтойгоор мэргэн буучдыг тэргүүлж буй гэж нэмж тодотголоо.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ