ПЕП.ГВАРДИОЛЛА: ЛИВЕРПУЛЬ Л МАНАЙХЫГ ЗОГСООНО, ӨӨР БАГ БАЙХГҮЙ

2022-02-21 438 0

Английн Премьер Лигийн аваргын төлөө өрсөлдөөн улам бүр хурцадлаа. Ливерпуль 3:1-ээр Норвичийг хожиж, Манчестер Сити өөрийн талбайдаа Тоттенхэм багт 2:3-аар хожигдсоноор тэдний онооны зөрүү 6 болж багаслаа. Ливерпуль нэг тоглолт дутуу. Түүнийгээ хожвол онооны зөрүү 3 болж нарийсна. Үүнийг ч мэдэрсэн үү, Пеп Гвардиолла:- Английн Премьер Лигийн аваргын төлөөх МСИ багийн тэргүүллийг таслан зогсоох ганцхан баг бий. Тэр нь Ливерпуль гэж Тоттенхэм багт хожигдохоос 7 хоногийн өмнө хэлж байсан. Харин Клопп:- Аваргын төлөөх өрсөлдөөнийг хоёрдугаар тойргийн Ливерпуль- Манчестер Сити багийн тоглолтоос хамаарна. Энэ тоглолтонд бид МСИ-г буулгаж чадах аваас бид түрүүлэх болно гэж Юрген Клопп 2021 оны төгсгөлд ВВС-спортод ярилцлага өгөхдөө онцолсон. Одоогоор Ливерпуль, МСИ багууд Аваргуудын Лигийн шигшээ наймд үлдэх нөхцөлөө хангаад буй.

No description available.
No description available.

Э. ОТГОО

Холбоотой мэдээ