УРАН ГУЛГАЛТЫН ХЯТАДЫН ХОС ОЛИМПИЙН 9 ДЭХ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

2022-02-21 509 0

Хятад улсад зохиогдсон Бээжин-2022 өвлийн олимпийг Хятадын Вейбо платформоор л гэхэд 200 гаруй сая үзэгч үзсэн байна гэж зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Хятадын иргэдийн хамгийн их үзсэн төрөл нь уран гулгалт, тэр дундаа Бээжин-2022 өвлийн олимпийн сүүлчийн буюу 9 дэх алтан медалийг эх орондоо авчирсан Хан Сон- Шиу Вэнжинг нарын үзүүлбэр байсан аж. Бага, өсвөр наснаасаа хамтдаа бэлтгэл сургуулилалт хийж, Пенчоны олимпоос мөнгөн медаль хүртэж байсан Хан Сон-Шиу Вэнжинг нар амжилтаа ахиулж, уран гулгалтын хос төрлөөр эх орондоо анхны алтан медалийг авчирчээ. Хятад улс өвлийн олимпийн түүхэнд 3 -аас дээш алтан медаль авч үзээгүй бол, эх орондоо зохиосон олимпийн үеэр 9 алтан медаль авч, амжилтаа 3 дахин ахиуллаа. Хан Сон- Шиу Вэнжинг нар тасралтгүй арав гаруй жил хамтдаа бэлтгэл сургуулилалт хийсний үр дүнд Бээжин-2022 өвлийн олимпоос алтан медаль хүртлээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

No description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.

Холбоотой мэдээ