ДОЛООХОН СЕКУНДЭД 4 ОНОО АВЧ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛСОН ВИНЧЕСТЕР 

2022-02-28 330 0

 АНУ-ын эмэгтэй чөлөөт бөх Туркийн Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнээс Жакарта Винчестер (55), Форрест Молинари (65 кг- д ) нар алтан медаль зүүлээ. – Винеш бол аймшигтай. Манай багийнхан түүнийг дйилэлгүй ирсэн. Би түүнийг ялах юмсан л гэдэг бодол тээж явсан. Би 3 оноогоор тэргүүлж явсан ч, шидүүлээд 4 оноо алдсан. Дараа нь тэр оноогоо ахиулж 7:4 болж, шүгэл дуугарахад долоохон секунд үлдсэн. Энэ мөчид л 4 онооны шидэлт хийж түүнээс алтан медалийг нь булаан авсандаа хязгааргүй баяртай байна. Яагаад гэвэл би оноо цуглуулах өндөр зэрэглэлийн тэмцээнд анх удаагаа түрүүллээ гэж Винчестер хэллээ.

Холбоотой мэдээ