ДЭЭД ЛИГИЙН ШИГШЭЭД “ХААН ДААТГАЛ”, ШИНЭ ӨНӨӨДӨР” ЗЭРЭГ 4 БАГ ШАЛГАРЛАА

2022-02-28 423 0

 2022 оны Ширээний теннисний 14 дэх удаагийн дээд лигийн хасагдах шатны финалын эхний тоглолтууд болж өнгөрлөө. Нийт найман баг өөр хоорондоо тойргоор тоглосноос:

1. Хаан даатгал (6 хожил, 1 хожигдол)

2. Шинэ өнөөдөр ( 6 хожил 1 хожигдол)

3. Санхүүгийн итгэлт групп- Ариг банк ( 5 хожил, 2 хожигдол)

4. Тэнгис синема ( 4 хожил, 3 хожигдол)

5. Мираж ( 3 хожил, 4 хожигдол)

6. Өсөх зоос ( 3 хожил, 4 хожигдол)

7. Бласт. ( 1 хожил, 6 хожигдол)

8. Оч клуб (7 хожигдол) авснаар хүснэгтэд эрэмблэгдсэн.

Эрэмбийн дагуу 1-8, 4-5 дээд хэсэгт, 2-7, 3-6 доод хэсэгт оноолтоор таарч тослосноос “Хаан даатгал”, “Шинэ өнөөдөр”, “Мираж”, ” Санхүүгийн итгэлт групп- Ариг банк” хагас шигшээд шалгарсан байна. ” Тэнгис синема” багийн Эрдэнэбаяр, Балжинням нар ( эрэгтэй эмэгтэй лидер) тус бүр 2 дайрч, өөрсдийн үүргээ гүйцэтгэж нийт 4 хожил авсан ч, ерөнхий дүнгээр 4:5 харьцаагаар ялагдаж тэмцээнийг орхижээ. Харин ” Санхүүгийн итгэлт групп- Ариг банк” эхний тоглолтоо алдсан ч, хоёр дахь тоглолтоо хожсоноор шөвгийн тоглолт гарсаа. Тус шөвгийн тоглолтонд “Санхүүгийн итгэлт групп- Ариг банк” багийн Сэр-Од, Должинзуу нарын лидерүүд тус бүр хоёр дайрч, Лхагва-Эрдэнэ гурав дахь ракетийг унагаснаар Миражийн араас шигшээд шалгарлаа. Энэ долоо хоногийн Баасан, Ням гарагт ( гуравдугаар сарын 4, 6-нд) ” Оч” төв клубд хагас шигшээ тоглолт эхлэнэ. Хагас шиггээд 1-5 буюу ” Хаан даатгал”- Мираж, ” Шинэ өнөөдөр- Санхүүгийн итгэлт групп- Ариг банк” учраа таарсан. Эхэлж хоёр ялалт байгуулсан хоёр баг шигшээд шалгарах дүрэмтэй. Түрүүлж 5 хожил авсан бол хожих болзолтой.

No description available.
No description available.

“Хаан датгал” багийн гол хөзөр нь улсын 9 удаагийн аварга Батхишиг, улсын аварга Болор-Эрдэнэ нар. Ард нь улсын 4 удаагийн аварга Бэгз, хошой аварга Баярмагнай нар бий. Тэд бол асаалтай танк л гэсэн үг.

No description available.

“Хаан даатгал”-Мираж багийн хооронд гал авалцсан тоглолт болно. Шигшээ багийн Мөнхзориг, Тэмүүлэн(эр), отгон аварга Ундрам(эм) нар тус бүр 2 дайрах чадвартай. Дээр нь Ариунтуяа, Лхагва-Эрдэнэ нар ч тус бүр нэг нэг хожил авах чадвартай.

No description available.Эгшиглэн. Энэ удаагийн Дээд Лигийн алтан гуравдугаар ракет. 7 тоглож, 7 хожиж “Шинэ өнөөдөр” багтаа чухал, шийдвэрлэх хожил авчирсан тоглогч.

No description available.
No description available.

Дэд мастер Намуунбайгаль, Ганцэцэг. ( Шинэ өнөөдөр). Тэд “Санхүүгийн итгэлт групп- Ариг банк”-ны Должинзуу, Индра нартай тулна. Энэ хоёр залуу охины тоглолтоос “Шинэ өнөөдөр” багийн амжилт шууд хамаарна.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ