ХОЛИМОГ ТУЛААНЫ ЧАНСАА АХИУЛАХ ТЭМЦЭЭНД 8 ТАМИРЧИН ТУЛАЛДАНА

2022-03-11 995 0

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулж буй “MGL-1 Fight Night IV” тулаан энэ сарын 26-нд “Crocus еvent hall” төвд болно.

Чансаа ахиулах энэ тулаанд холимог тулааны спортын 57-93 кг жингийн шилдэг 8 тамирчин хасагдах журмаар тулалдана.

Өнгөрсөн жилийн холимог тулааны тэмцээний хамгийн их анхаарал татсан оргил тулааныг Г.Баяртогтох  Баянхонгор аймгийн сумын начин Т.Намнанбаярын хооронд өрнөж байлаа. Г.Баяртогтох нь  WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн бокс-т 34 тулаан хийж, 27 ялсны 22 тулаан нь КО буюу хүнд цохилтоор ялж байжээ.

Харин энэ жилийн  “MGL-1 Fight Night IV” тулаанаар олны анхаарлыг татсан хоёр тулаан болох юм байна. Тодруулбал, “Голдон стар” ХХК-ийн тамирчин Б.Цэндсүрэн, “Ирээдүй ММА” клубийн тамирчин Ц.Лхагвасүрэн нарын тулаан юм. Мөн “Garuda ММА” клубийн тамирчин кик боксын Зүүн Азийн аварга Б.Гантогтох, “Mazaalai fighting center” болон, Ширэн бээлий  клубийн тамирчин А.Тэмүүлэн нарын хооронд өрнөх тулаан байх аж.

Энэ удаагийн тулааны талбарт гарах тамирчдын танилцуулга: “Шандас ММА”   клубийн тамирчин Т.Намнанбаяр:

70 кг-д:  Баянхонгор аймагт төрсөн, 180 см өндөр, 24 настай. 2020 онд анх 93 кг жингийн сорил тулаанаар мэргэжлийн боксын тамирчинг ялж байжээ.

Түүний өрсөлдөгч “Mazaalai center” клубийн  тамирчин Н.Батцэнгэл Орхон аймгийн Баян өндөр суманд төрсөн 177 см өндөр 25 настай бөгөөд 2020 оны сорил тулаанд ТКО буюу техникийн илт давуу болон шүүгчдийн  саналаар  тус тус 2 ялалт байгуулсан.

70 кг-д: “Бэхэ Дожо” клубийн тамирчин Х.Төрбаяр болон Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин У.Бат-Оргил нар тулалдана.

57 кг-д: “Шандас ММА” тамирчин Б.Мөнхдэлгэр 170 см өндөр, 29 настай.  2020 онд зохиогдсон “MGL-1 Fight night IV” шилдэг найман тамирчдын тулаанд оролцсон.

Түүний өрсөлдөгч 112 файтинг академийн тамирчин Т.Нямжаргал 171 см өндөр, 24 настай. Түүний хувьд холимог тулааны төрлөөр хоёр тулаанд ялалт байгуулжээ.

МҮИС-ийн тамирчин З.Балжинням 57 кг-ын чансаа ахиулах тулаанд өрсөлдөнө. 153 см өндөр, 25 настай. Түүний өрсөлдөгч Adernaline Brothers MMA болон “Ширэн бээлий” клубийн тамирчин У.Хашхүү 165 см өндөр, 20 настай.

-93 кг-д Tarzan хочит Mazaalai center-ын  тамирчин Б.Хүрэлболдтой ЦЕГ-ын “Хүч” Спорт хорооны тамирчин Г.Амаржаргал тулалдана.

83 кг-д тулаан  Бэхэ Дожо клубын тамирчин С.Батхишиг болон Хилийн цэргийн 0303-р анги Алтан шонхор клубийн тамирчин Э.Мөнгөншагай нарын дунд өрнөнө.

Мөн энэ сарын 27-нд АНУ-ын Колумбус хотын “Nation Arena” цэнгэлдэх хүрээлэнд болох “UFC Fight Night”-д UFC холбооны анхны Монгол тамирчин “Талын шуурга” хочит Д.Батгэрэл, АНУ-ын тамирчин Крис Гутиеррестэй тулалдана. “Талын шуурга” мэргэжлийн дэвжээнд 10 ялж, хоёр хожигдсон. UFC-ийн дэвжээнд гурав ялж, нэг хожигдсон. Түүний өрсөлдөгч Крис Гутиерресийн хувьд UFC-ийн дэвжээнд  тав ялж, хоёр хожигдсон үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ