АНЧЕЛОТТИ: БАРСА-ТАЙ ТОГЛОНО ГЭДЭГ БОЛ БАС Л ФИНАЛ…

2022-03-21 317 0

Английн “Эвертон”- оос Испанийн “Реал Мадрид” багийг зорьсон домогт дасгалжуулагч Карло Анчелотти энэ улиралд хэдэн цом өргөх бэ? гэдэг нь асуулт юм. Тэр нурж унаж байсан Реал Мадрид багийг дахин өргөж чадсан. Реал Мадрид одоогоор Ла Лигийг дангааараа тэргүүлж, араас нэхэж буй Севильягаас 10, гуравт эрэмблэгдэж буй Барселона багаас 15 оноогоор тасарсан. – 29 дэх тойрогт Барсатай учраа таарсан. Бид хожбол Барселона биднийг энэ улиралд онолын хувьд ч гүйцэж чадахгүй. Ла Лигийн финалын тоглолт гэж ойлгож ч болно. Тиймээс энэ тоглолт Аваргуудын Лигийн тоглолтоос дутуугүй ач холбогдолтой. Цаг хугацааны дарааллаар , дараачийн асуудал бол мэдээж Аваргуудын Лиг. Бид Челси багтай оноолт таарсан. Өнгөрсөн улирлын аварга хүчирхэг баг. Гэхдээ бид тэднээс илүү гарахгүй ч, дутах зүйлгүй. Бид өнгөрсөн улиралд ялагдсан даагаа нэхнэ. Энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлэхээр яригдаж байсан Парис Сан Жермен багийг бид хожсон. Тиймээс бид аль ч багийг хожих чадвартай. Реал Мадрид багийг гол өрсөлдөгчөөс хасах цаг хараахан болоогүй гэж Анчелотти хэллээ. Бодитоор дүгнэвэл, “Реал Мадрид” Ла лигт түрүүлэх нь үндсэндээ ойлгомжтой болж буй. Лигийн тоглолт дуусахад ердөө 10 тойрог үлдсэн. 10 оноогоор тасарсан тэднийг зогсоох баг нэгэнт үгүй. Тиймээс Анчелотти ямар ч гэсэн Ла Лигийн аваргын цомыг өргөх нь. Бас Испанийн цомын тэмцээн бий. Хамгийн гол нь Аваргуудын Лигийн цомыг тэд өргөх үү? гэдэг бол гол асуулт. ” Парис сан жермен ” багийг хожсоноор Реал Мадрид баг Аваргуудын Лигийн өрсөлдөөнд дахин буцаж ирснээ зарласан.

Холбоотой мэдээ