ДИЕГО СИМОНЕ: ГВАРДИОЛЛАГИЙН УДИРДДАГ МСИ БОЛ МЮ БИШ..

2022-03-21 301 0

-Манчестер Сити багтай таарсандаа баяртай биш байна. Би Пеп Гвардиоллаг хүндэлдэг. Пеп Гвардиолла Манчестер Сити багийг Европын топ багийн нэг болгож хөгжүүлсэн. Энэ бол хамгийн өндөр зохион байгуулалт бүхий баг. Бидний талбай дээр нь хожсон Манчестер Юнайтед багаас тэс өөр. МСИ бол зүй ёсоор Аваргуудын Лигийн финалын тоглолтонд оролцох эрхтэй. Гэхдээ бид гараа хумхиад, хөлөө тушаад бууж өгөх эрхгүй. Сугалаанд сэтгэл дундуур байгаа ч, МСИ багтай нэгийгээ үзнэ. Хүнд тоглолт болно гэдгийг амлаж чадна. Гэхдээ бид талбай дээрээ хийх эхний тоглолтонд төвлөрөх болно гэж Диего Симоне байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ