МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБООНЫ ДААМЫН АВАРГАД О.СОНИНБАЯР ТҮРҮҮЛЛЭЭ

2022-03-21 317 0

 Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа зохион байгуулсан Зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНТ-ийн “MNB спорт” сувгийн редактор О.Сонинбаяр түрүүллээ. Дэд байранд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлч Ч.Баатарзориг, гуравдугаар байранд МССХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг нар шалгарч, МССХ-ны гишүүн М.Мягмар тусгай шагналын эзнээр тодорсон байна. Спортын сэтгүүлчдийн дунд зохиосон уг тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, МҮОХ ивээн тэтгэж, ” Дорнод Маршал” сагсан бөмбөгийн клубын зарим гишүүд дэмжсэн байна.

No description available.

Холбоотой мэдээ