Батболдын БАТТҮШИГ МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

2022-03-28 339 0

МҮОХ- ны VIII Чуулганы хамгийн анхаарал татсан асуудал шийдэгдлээ. МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн . Гэвч Х.Баттулга нэрээ татсанаар өрсөлдөөн Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын хооронд өрнөж, 151: 12 гэсэн илэрхий давуу саналын зөрүүтэйгээр Б.Баттүшиг ялалт байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Монгол Ардын Намын дарга, Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболдын хүү Баттүшиг ийнхүү Монголын Үндэсний Олимпийн Хороог дараагийн дөрвөн жилд тэргүүлэх боллоо. Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон, 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдож, 2020 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон юм. Хуралд Монголын 180 төлөөлөгчөөс гадна, ОУОХ-ны төлөөлөгч Жером Пуэвэ ажиглагчаар оролцож байна. Төлөөлөгчид МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах Зөвлөлийг сонгохоор хурлаа үргэлжлүүлж байна.

No description available.
No description available.
No description available.

Э.ОТГОО

Холбоотой мэдээ