МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ VIII ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2022-03-28 359 0

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурлаас зарласан VIII чуулган өнөөдөр /2022.03.28/ 10.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.

Энэ удаагийн чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Мөн Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны төлөөлөгч Жером Пуэве ажиглагчаар хүрэлцэн ирж оролцож байна.Төлөөлөгчдөөс хамгийн залуу нь 31 настай, ахмад нь 95 настай /ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван/.

Ташрамд дуулгахад, Чуулганы төлөөлөгчдийн дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 6, Ардын багш 1, гавъяат 26 хүн байгаа аж.  

Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг дарааллаар танилцуулахад: Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах, МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх, МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, Дэд ерөнхийлөгчийн сонгууль явуулах, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах зэрэг 7 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид 3 хүн нэрээ дэвшүүлжээ. Батболдын Баттүшиг /ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч/, Халтмаагийн Баттулга /Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч/, Энэбишийн Мөнх-Очир /Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч/ нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид: Чимэддоржийн Амарсанаа /“Talk Talk English” боловсролын төвийн захирал/, Одсүрэнгийн Болд-Эрдэнэ /МУБИС-ийн БТС-ийн багш, МЖЖХ/, Чойжгаваагийн Зоригтбаатар /МҮОА-ийн Ерөнхийлөгч, МХАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Чойжгаваагийн Наранбаатар /МҮОХ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч,  Дэд ерөнхийлөгч/, Одончимэдийн Одбаяр /Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч/, Жүгдэрийн Отгонцагаан (МҮОХ-ны зөвлөх, Цэндсүрэнгийн Сандуй /Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч/, Сүхбаатарын Тулга /3×3 сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал/, Дамбадаржаагийн Энхбат /Монголын таеквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгч/ нарын 9 хүн нэрээ дэвшүүлжээ.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшигчдийг танилцуулбал:

  1. Тамирын Амаржаргал /Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч/
  2. Чимэддоржийн Амарсанаа /“Talk Talk English” боловсролын төвийн захирал/
  3. Батбаярын Ариун-Эрдэнэ /Булган аймгийн Засаг дарга, “Москва” олимп зөвлөлийн дарга/
  4. Одсүрэнгийн Болд-Эрдэнэ /МУБИС-БТС-ийн багш, МЖЖХ/
  5. Дамдингийн Болормаа /”Эрдэнэс Монгол” ХХК, Хөрөнгө оруулалт, менежментийн захирал)
  6. Пэлжээгийн Буяндэлгэр (Азийн бөхийн холбоо ерөнхий нарийн бичгийн дарга)
  7. Амгаланбаатарын Ганбаатар /“Монголын хөлбөмбөгийн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч/
  8. Пунцагийн Гансүх /Тайкун ХХК Ерөнхий захирал/
  9. Цэндсүрэнгийн Гантулга /Төмөрт өргөө ХХК-ийн Ерөнхий захиарал/
  10.  Доржсүрэнгийн Жаргалсайхан /Монголын Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  11. Чойжгаваагийн Зоригтбаатар (МҮОА-ийн Ерөнхийлөгч, МХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/
  12.  Баатаржавын Лхагважав /Монголын гимнастикийн холбооны Ерөнхийлөгч/
  13.  Лувсандашийн Мягмаржав /М-Си-Эс Кока-Кола, Гүйцэтгэх захирал/
  14.  Чойжгаваагийн Наранбаатар /МҮОХ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгч/
  15.  Одончимэдийн Одбаяр /Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч/
  16.  Цэндсүрэнгийн Сандуй /Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч/
  17.  Сүхбаатарын Тулга /3×3 сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал/
  18.  Рэнцэндоржийн Хатан /Авто берминол трейд ХХК Ерөнхий захирал/
  19.  Жамбалын Хатанбаатар /WADA, Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын УЗ-ийн гишүүн/
  20.  Довчингийн Цог-Эрдэнэ /ЗХЖШ-ын Биеийн тамир, спорт тасгийн дарга/
  21.  Цогтбаатарын Чингарьд /Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч/
  22.  Дамбадаржаагийн Энхбат /Монголын Таеквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгч/
  23.  Балдангийн Энхмандах /Чөлөөт судлаач, МСАХ-ны Ерөнхийлөгч/

Холбоотой мэдээ