ИСПАНИ- ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГУУД НЭГ ХЭСЭГТ ОНООГДЛОО

2022-04-04 276 0

 “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ энэ оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд үргэлжилнэ. Дэлхийн аварга Герман, Франц, Испани, Аргентина, Бразил зэрэг 32 баг 8 хэсэгт хуваагдаж, цомын аваргын төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 3 удаагийн, “Евро- 2020”-ийн аварга Италийн баг оролцохгүй. Тэд play-off тоглолтонд талбай дээрээ Хойд Ирландад 0:1-ээр хожигдсоноор Катар- 2022 ДАШТ-д оролцох эрхээ алдсан. Ийнхүү Италийн шигшээ баг ДАШТ-ийг дараалан өнжлөө. Нэмэлт тоглолтоор Польш шалгарсан бол, Украйн-Уэльс-ийн хожсон нь “Б” хэсэгт Англи, АНУ, Ираны багтай таарах юм. Коста Рика- Шинэ Зеландын хожсон нь Герман, Испани, Японтой “Е” хэсэгт, харин Австрали- Саудын Арабын шигшээ багийн хожсон нь Франц, Дани, Тунис орсон “Д” хэсэгт тоглохоор сугалаа таарсан. Ингээд 32 багийн сугалааг Та бүхэндээ толилуулья.

Breaking: Final draw for Qatar 2022 World Cup - Vanguard News

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ