КОНТИ ИТАЛИЙН ХӨЛБӨМБӨГТ ХЭРЭГТЭЙ, ТҮҮНЭЭС БИШ ” ТОТТЕНХЭМ” ЧУХАЛ БИШ…

2022-04-04 287 0

Ингэж Италийн спортын “Газзетта” сонинд бичлээ. Тоттенхэмийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвараа зарцуулснаас Италийн хөлбөмбөгөө хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь дээр. Ядаж Сериа- А лигээ чанаржуулья. Улмаар шигшээ багаа чангатгая гэж тэргүүн нүүрэнд нь бичихдээ, өнгөрсөн улиралд Интерийг Серия-А лигийн аварга болгосон Конти дасгалжуулагчийг санан дурслаа. Тэрбээр сүүлийн 11 жилд нэг ч түрүүлээгүй Интерийг дахин аваргын цом өргүүлж, Конти өөрөө улирлын шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн. Гэхдээ түүнийг Серия -А клуб удирдахаас илүүтэйгээр Италийн шигшээ багийг удирдах ёстой гэх байр суурийг тус сонины сэтгүүлчид дэвшүүлсэн байна. Учир нь Италийн шигшээ баг хоёр дахь ДАШТ -ээ дараалан өнжих болсон. Холбооны ерөнхийлөгч Карло Тавиччо саналаар огцорсон. Шигшээ багаа удирдаж “Евро-2020”-д аваргын цом өргөж, тухайн цагтаа магтан дуулагдаж байсан Манчинигийн хувьд ч ижил хувь заяа хүлээж буй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Харин Контигийн хувьд юуны өмнө Европа Сhampions Ieaguè-д Тоттенхэм багаа оруулах чин эрмэлзлэлтэй. Бусад ажил нь дараа болох нь. Тэрбээ яг одоогоор Тоттенхэм багийг удирдаж, Топ-5 багт оруулаад байна.

Холбоотой мэдээ