ЛИВЕРПУЛЬ ПРЕМЬЕР ЛИГИЙГ ЕРДӨӨ 2 ЦАГ 37 МИНУТ ТЭРГҮҮЛЛЭЭ

2022-04-04 681 2

 Манчестер багийг нэхэж буй Ливерпуль баг Ватфордыг 2:0-ээр хожсоноор 72 оноотой болж, энэ улиралд ПЛ-ийг анх удаа тэргүүлсэн. Түүний араас МСИ, Челси, МЮ багууд тоглолтоо хийсэн. Энэ тойргийн тоглолтонд МЮ баг Лэйтэрсити-тэй оноо хуваалцаж, Челси өөрийн талбай дээрээ 1:4-өөр Бренфорд багт бут ниргүүлсэн. Харин МСИ тоглолтын 5, 25 дахь минутанд Бруйн, Гундаган нарын гоолын ачаар Бурнлейг хожиж, тэргүүллээ хадгаллаа. – Багууд сууж байна. Бидний хувьд ч ялгаагүй. ПЛ- т хэн түрүүлэхийг долоо хоногийн дараа Ливерпультэй хийх тоглолт шийднэ. Бид хожвол түрүүлнэ, тэд хожвол бид цомоо алдана. Тиймээс тэр тулаанд бэлдэж байна. Наана нь бөгөөд, цаана ч хожигдох эрх бидэнд байхгүй. Ливерпуль багаас бид ердөө ганц онооны илүүтэй. Оноо тэнцэхэд ч бид цомоо алдах аюултай гэж Пеп Гвардиоалла хэллээ. – Хүн бүр л тоглолтыг дор бүрнээ дүгнэдэг. Өнөөдрийн хожил бидэнд нэг л зүйлийг мэдрүүллээ. Бид түрүүлэх боломжтой болжээ. Хоёр цаг ч гэсэн хүснэгтийг тэргүүлж, МСИ-ийн өмнө бичигдлээ. 10 онооноос хөөж барьсан. Долоо хоногийн дараа үүнийгээ ” чулуу болгох” үлдлээ. Энэ бол Аваргуудын Лигийн финалаас ч дутахгүй тоглолт болно гэж Клопп ВВС-д тодотголоо.

No description available.
No description available.

Э.ОТГОО

Холбоотой мэдээ