ӨСВӨР ҮЕИЙН УАШТ СПОРТЫН ОРДОНД МАРГААШ ЭХЭЛНЭ

2022-04-04 592 0

 Ширээний теннисний Өсвөр үеийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд таван бүс, нийслэлээс шалгарсан шилдэг 9 баг, 16 тамирчин өрсөлдөхөд бэлэн болоод байна. Өсвөрийн теннисчид баг, нэгбүрчилсэн, холимог хос гэсэн гурван ангиллаар 32 багц медалийн төлөө өрсөлдөнө. Дөрвөн насны ангилалтай ( 10-аас доош, 11-12, 13-15, 16-18 ). Тэмцээнд Архангай, Баян-өлгий, Баянхонгор, Булган , Говьсүмбэр , Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Төв, Орхон, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгаас гадна нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг- Оч клубын хамтарсан баг болон “Чампионс”, “Нийслэл”, “Хурд” клубын тамирчид оролцож байна. Өсвөрийн УАШТ 4 сарын 5-7 өдрүүдэд үргэлжилж, 7-ны өдөр дүнгээ гаргах юм байна.

Холбоотой мэдээ