АРСЕНАЛ” ТОП-4-ЭЭС ДООШ УНАХ АЮУЛТАЙ УЧИРЛАА

2022-04-05 268 0

 Кристалл Палас багт 3:0-ээр хожигдсоноор Арсенал баг Тоттенхэм-д гүйцэгдэх магадлал өндөрслөө. Тэдний өнөө тэнцсэн. Арсенал нэг тоглолт халаасанд байгаа гэдгээрээ л давуу талтай. Дахиад нэг хожигдох аваас Тоттенхэм баг тэдний өмнө гишгэх нь нэгэнт тодорхой болж байна. – Топ-4-д шалгарч, ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох нь багийн эрхэм зорилго. Бид энэ зорилгодоо ойртсон. Ердөө 11 тоглолт үлдлээ. Гэхдээ Тоттенхэм баг бидэнтэй оноогоор зэрэгцсэн нь аюул зарлаж байна. Ядаж байхад нөөцөн дэх хоёр тоглолтын нэгэнд нь хожигдож, Тоттенхэмд улам их боломж олголоо. Хувь тоглогч алдаа гаргахыг би зөвшөөрдөг. Харин багийн алдаа гаргахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тоглолтын агуулганд сэтгэл дундуур үлдлээ. Үлдсэн тоглолтонд ийм алдаа гаргаж болохгүй гэж Артета хэллээ.

No description available.
No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ