ВИЛЛЬЯРИЛ” АВАРГУУДЫГ ” ЗОВООНО”…

2022-04-07 274 0
No description available.
No description available.

Унай Эмери бол чадварлаг дасгалжуулагч. Түүнийг Францын “Парис Сан Жермен”, Английн “Арсенал” багууд ч урьж ажиллуулсан. Парис Сан Жермэнтэй Аваргуудын Лигт түрүүлэх сайхан боломжоо алдсанаар гэрээгээ цуцалж, Арсенал руу шилжиж байсан. Тэр улиралд хүчирхэг “Барселона” багийг талбай дээрээ 4:0-ээр хожиж шуугиулж байсан ч, хариу тоглолтонд 6:1-ээр хожигдон хасагдаж байсныг Унай Эмери ч насандаа мартахгүй нь лавтай. Тэр “Арсенал” багийг Аваргуудын Лигт зодоглуулж, бүр Европа Лигт финалдуулсан. Гэвч түүний эцсийн үр дүнг үзэлгүй багийн эзэд нь гэрээгээ цуцалж байсан. Тэгвэл тэрбээр дундач баг болох Вилльярилыг удирдахдаа “Манчестер Юнайтед ” багийг хожиж, Европа Лигт түрүүлсэн. Үүний хүчинд Аваргуудын Лигт ” зодоглож”, өдгөө шөвгийн наймд багаа шалгаруулсан. Шөвгийн наймын эхний тоглолтонд Германы аварга Байер Мюнхэн багийг талбай дээрээ 1:0-ээр хожиж, гараагаа амжилттай эхлүүллээ. – Байер Мюнхэн баг хүчирхэг баг. Хүчирхэг багийн онцлог бол хаана ч адилхан сайн тоглодог. Зочин байна уу, эзэн байна уу, гэдгээс үл хамааран. Тиймээс Байер Мюнхэн багийг хожно гэдэг түүхэн амжилт. Гэхдээ тоглолт хараахан дуусаагүй. Алиянц цэнгэлдэх хүрээлэн биднийг хүлээж буй. Бид тэдний адил шөвгийн дөрөвт үлдэх ижил зорилготой. Эхний тоглолтонд бид хожсон. Сайн тоглосон. Гэхдээ хожлоо илүү сайн баталгаажуулах боломжтой байсан. Харамсалтай нь зарим нэг боломжоо алдсан. Долоо хоногийн дараа шөвгийн дөрөвт үлдэх зорилгоо биелүүлэхээр Германыг зорино. Бэрх тоглолт болно гэж төсөөлж байна. Гэхдээ, боломж 50:50 гэж харж байна гэж Унай Эмери Испанийн хэвлэлд ярилцлага өгөхдөө тодотголоо.

Холбоотой мэдээ