ЛИВЕРПУЛЬ АВАРГУУДЫН ЛИГИЙН ШӨВГИЙН ДӨРӨВТ ҮЛДЭХ БОЛОВ

2022-04-07 268 0

 Португалийн Бенфика багийг талбай дээр нь 1:3-ээр хожсоны дараа Анлийн Sun сонин ингэж бичлээ. Ибрагим Конат эхний 17 дахь минутанд Робертсоны булангаас цохисон бөмбөгийг хаалгачийн зүүн буланд шигтгэснээр Ливерпуль тэргүүлж эхэлсэн. Яг 17 минутын дараа Арнольдын хөндлөн дамжуулалтыг Диаз мөргөн тооны харьцааг 2:0 болгон холдуулсан. Талбайн эзэд 49 дэх минутанд гоолдож, харьцааг 1:2 болгон ойртуулсан ч, Диаз дахин гоолдсоноор Ливерпуль 1:3-ээр хожсон. – Аваргуудын Лигийн шигшээд муу баг шалгардаггүй. Бенфика бусдаас сул ч, басаж болохгүй баг. Тиймээс бид эхнээсээ хянамгай тоглосон. Эхний зорилгоо биелүүллээ. Хариу тоглолтонд энэ дүнгээ хамгаалахад шигшээ дөрөвд шалгарна. Бидний хувьд Аваргуудын Лигт финалдах зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо гэж Клопп тоглолтыг дүгнэлээ.

No description available.

Э.ОТГОО

Холбоотой мэдээ