РЕАЛ МАДРИД ” ЭРГЭН ИРЖЭЭ”..

2022-04-07 278 0

Сүүлийн хоёр улиралд Аваргуудын Лигт сураг нь тасарсан Реал Мадрид баг эргэн ирснээ дахин зарлалаа. Тэд энэ улиралд түрүүлэх магадлал өндөр байсан “Парис Сан Жермен” багийг шөвгийн 16-д ” зайлуулсан” бол, 2020-21 оны улирлын Аваргуудын Лигийн цомыг эзэмшигч Английн “Челси” багийг талбай дээр нь 1:3-аар бутниргэлээ. Гурван гоолын хоёрыг нь мөргөж, гурав дахийг нь хаалгач Мэнди, хамгаалагч Рудригер нарын алдааг ашиглан гоолдсоноор Бензема дахин хет трик хийлээ. Бэртэл авснаас хойш аргагүй л ПСЖ-ий эсрэг тоглохоос аргагүй болж талбайд гарч байсан Бензема формондоо оржээ. Челси баг Испанид, Реалын талбайд 2 гоолын зөрүүтэйгээр хожно гэдэг бол тэнгэрт халин нисэж буй бүргэдийн амнаас идшийг нь булаахтай ижил хүнд даалгавар юм. Харин Реал Мадридын дараачийн учраа хэн бэ? гэдгийг л мэргэжилтнүүд тааж ядаж байна. Атлетико Мадрид- МСИ багийн ялагч нь тэдэнтэй таарна. Одоогоор магадлал өндөртэй нь МСИ болж таарч байна.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ