АНЧЕЛОТТИ: АМЖИЛТАНДАА ТАШУУРВАЛ БИД ” УНАНА”..

2022-04-12 328 0

Ингэж Реал Мадрид багийн дасгалжуулагч Анчелотти хэллээ. Эхний тоглолтдоо, ” Челси”-г талбай дээр нь 3:1-ээр хожсон. Бид шалгарсан гэж хараахан хэлж болохгүй. Дараагийн 90 минутын тоглолт биднийг хүлээж буй. “Челси” аваргаа хамгаалахыг хичээнэ. Дээр нь тэдэнд алдах зүйл үгүй болсон. Энэ нь Челси багийг улам аюултай болгож буй. Тиймээс өрсөлдөгчөө хязгаарласан тактикийг тулгана. Хамгийн түрүүнд хамгаалалтыг улам нягтлан зузаатгаж, эсрэг талын тоглогчдын бөмбөгийг талбайн бүх хэсэгт таслах, хурдтай сөрөг довтолгоо бол бидний баримтлах тактик байх болно. Үүнийгээ л биелүүлж чадвал” Реал Мадрид ” Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвд төвөггүй үлдэнэ. Ийм боломжийг тоглогчид маань алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хоёр тоглолтонд хет трик хийсэн Бензема ид торгон ирэн дээрээ байгаа. Тэр бол зөвхөн гоол оруулдаг довтлогч биш, багаа чирч явдаг локомотив юм. Ийм лидертэй байхад алзахгүй. Парис Сан Жермен баг 2:0-ээр хожиж явсныг тэр л нураасан. Тиймээс шөвгийн дөрөвд үлдэх бид яарахгүй. Хамгийн гол нь өөрийн талаас алдаа гаргахгүй, өрсөлдөгчид боломж олгохгүй байх нь л чухал гэж Анчелотти Италийн Ску спортод ярилцлага өгсөн байна. Тоглолт үүрийн 03.00 цагт эхэлнэ. Ийнхүү өнгөрсөн улирлын шилдэг эрэгтэй дасгалжуулагчийн шагналт Томас Тучель хүндхэн шалгалт өгөх даалгавартай тулгарлаа.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ