КЛОПП: ЯГ Л БОКСЫН ТУЛААН ШИГ ТОГЛОЛТ БОЛЛОО

2022-04-12 346 0

 Дэлхийн хоёр том дасгалжуулагчийн ээлжит мөргөлдөөн эвийн гэрээгээр өндөрлөлөө. Манчестер Сити 2:2 Ливерпуль. Ийм дүнгээр тэд хайнцлаа. Эхний гоолыг МСИ багийн ахлагч, Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Де Бруйн 5 дахь минутанд оруулж багтаа тэргүүллийг авчирсан боловч, төдөлгүй 8 минутын дараа Ливерпуль багийн довтлогч, Португалийн шигшээ багийн довтлогч Жоата хариу гоолдож, харьцааг тэнцүүлсэн. Үргэлжлүүлэн, эхний хагасын 38 дахь минутанд МСИ -ийн бразил довтлогч Жесус тоглолтын харьцааг 2:1 болгон багтаа дахин тэргүүллийг авчирсан ч, хоёрдугаар хагасын эхэнд Сенегалын шигшээ багийн довтлогч Мане хариу гоолдож, 2:2 болгосон. Тоглолт өндөрлөхөөс 10 минутын өмнө МСИ-ийн болон Английн шигшээ багийн довтлогч Рахим Стэйрлинг 3 дахь гоолыг оруулсан ч, шүүгчид гоолыг тооцсонгүй. Ийнхүү шилдэг хоёр дасгалжуулагчийн удирдсан МСИ – Ливерпуль багууд 2:2-оор тэнцэж, оноогоо хуваалцлаа. Ливерпуль хожсон бол хоёр оноогоор илүү гарах боломжоо алдлаа. Мэргэжилтнүүдийн хүлээж байснаар, Пеп Гвардиолла(Испани), Юрген Клопп (Герман) нарын өөр хоорондоо учирсан 23 дахь тоглолт нь хайн хагалах тоглолт байлаа. Өмнө нь тэд харилцан ес есөн удаа хожилцож, дөрөв тэнцээд байсан юм. Хамгийн сүүлд, Премьер Лигийн энэ улирлын эхний тойрогт мөн л 2:2-оор тэнцээд байсан. – Дэлхийн шилдэг дасгалжуулагчийн удирдсан багтай эвийн гэрээ байгууллаа. Маш өндөр түвшний, хурд, техник үзүүллээ. Нүд цавчих завгүй тэмцэлдлээ. Яг л боксын тэмцээн шиг санагдлаа. Жаахан л хүч сулрах, нүд цавчих төдийд нам цохиулчих гээд байлаа. Тиймээс харилцан довтолсон, хурд, техникт тулгуурласан тоглолт боллоо. – Ливерпуль бол Европын том баг. Сүүлийн 5 жилд Ливерпуль танигдахгүй болтлоо өсөн дэвжсэн. Шилдгүүд тэнд тоглодог. Шилдэг дасгалжуулагч удирддаг. Бид хожигдохгүй байх л зорилго тавьсан. 0:0-оор өндөрлөсөн ч сэтгэл хангалуун үлдэх байв. Учир нь тэд хоёр талдаа иртэй кинжал хутга шиг аюултай болсон. Бид тэнцүү тоглолт үзүүлсэн. Ливерпуль- Манчестер Сити багийн тоглолт нь Испанийн Реал Мадрид- Барселона юм уу, Германы Байер Мюнхэн- Боруссиа Дортмунд багийн өөр хоорондын тоглолтыг фэнүүд нь өдөр тоолон хүлээдэг ” ЭЛ КЛАССИКО” болжээ. Ливерпуль, МСИ гэсэн хоёр баг Премьер Лигийн өнгийг шинэчилж, тэмцлийг хурцалж, хөгжлийг түргэсгэсэн гэдэгт би итгэдэг. Сүүлийн 5 улиралд манай хоёр баг л Английн Премьер Лигийн цомыг ээлжлэн өргөлөө. Өнөөдөр манай хоёр баг Аваргуудын Лигийн шигшээ наймд эхний хожлоо авсан. Финалд ч таарахыг үгүйсгэхгүй гэж Пеп Гвардиолла ВВС спортод хэллээ.

No description available.

Холбоотой мэдээ