ТОМАС ТУЧЕЛЬ: БИД ДААГАА Ч НЭХНЭ, ГООЛОО Ч НӨХНӨ…

2022-04-12 353 1

– Нөхцөл байдал бидний эсрэг байгаа. 2 гоол дутуутай Испанийг зорьж буй. Гэхдээ Челси баг харвах мэт тоглолт үзүүлж чадна. Эхний гоолыг л оруулах нь чухал. Тэр цагт нөхцөл тэгширнэ. Бид эхний тоглолтын алдаагаа засах, гоолын зөрүүгээ нөхөх бүрэн чадвартай. Эхний тоглолтод ялагдсан нь эцсийн дүн биш. Тиймээс даагаа нэхнэ, гоолоо нөхнө. Бид хамгийн өндөр түвшиний тоглолтыг Реал Мадридад тулгана. Эцсээ хүртэл, шүүгчийн шүгэл дуугартал бид тэмцэх болно. Хоёр гоол хийвэл тэнцэж, гурван гоол оруулбал бид ялагч болно. Ийм л зорилготойгоор Испанийг зорилоо гэж Томас Тучель явахынхаа өмнө хэллээ.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ