УНАЙ ЭМЕРИ: “БАЙЕР МЮНХЕН” БАГИЙГ ХАСАГДЛАА ГЭВЭЛ БҮҮ ГАЙХААРАЙ..

2022-04-12 340 0

– Европа Лигийн аваргын цомыг өмнө нь 4 удаа өргөж үзсэн. Аваргуудын Лигийн цомыг өргөхөд анх удаа ойртож байна. Цомын аваргад түрүүлэх маш хэцүү. Энэ бол маш их дарамт. Цомд ойртох тусам өрсөлдөөн ширүүснэ. “Байер Мюнхэн” багийг талбай дээрээ хожиж, гэрийн даалгавраа бид биелүүлсэн. Одоо хариу тоглолтонд тэнцэхэд л хангалттай. Вилльярил баг Европа Лигийн цомыг тохиолдлоор өргөөгүй гэдгийг батлах үлдлээ. Бид Английн “Арсенал”, “Челси”, “Манчестер Юнайтед , Италийн “Аталанта”, “Ювентус” зэрэг багийг өмнөө сөхрүүлж байсан. Хожих боломж бүх багт тэгш бий. “Байер Мюнхэн” багийг талбай дээрээ хожиж болсон юм чинь, талбай дээр нь ч хожих бүрэн боломжтой гэж Вилльярил багийн дасгалжуулагч Унай Эмери байр сууриа илэрхийллээ. Тэд хожих аваас, Английн Ливерпуль багтай шөвгийн дөрөвд таарах юм. Учир нь Португальд, Бенфика багийг талбай дээр нь 1:3 харьцаагаар хожсон Ливерпуль амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй нь ойлгоижтой юм.

Холбоотой мэдээ