
-“Атлетика Мадрид” багт давуу байдал олгож болдоггүй. Эхлээд л гоолдчихвол тэднийг хожих амаргүй. Учир нь тэд шигүү хамгаалалтанд шилжчихдэг. Тоглогчдыг бэртээхээс ч сийхгүй. Бохир тоглолттой. Үе үе сөрөг довтолно. Ийм л тактиктай. Тиймээс талбай дээрээ 1:0-ээр хожсон бидний хувьд Диего Симоне болон түүний хөвгүүдэд дадсан аргаараа тоглох боломжийг нь олгоогүй. Өөрсдөө ч айхтар довтолсонгүй. Хэд хэдэн гоолын боломжийг тоглолтын төгсгөлд бид алдсан. “Атлетико Мадрид” ч гэсэн тэнцүүлэх боломж үүсгэж байсан. Диего Симоне бол маш бохир тоглолттой. Түүнийгээ хэрэглэж байсан учраас тоглолт сүүлдээ мөргөлдөөнд хүрэхдээ тулж байлаа. Бидний хувьд үр дүнгээ хамгаалсан.Гоол алдчихаад, дахиад л зүтгэх гэсэн тактикийг баримталсангүй. Гоё тоглолт биш, үр дүнгээ хамгаалсан тоглолт гэдгийг үзүүллээ. Одоо бидэнд амьсгаа авах цаг ч алга. Английн Лигийн цомын аваргын хагас шигшээд Ливерпуль багтай тоглоно. Багийн ахлагч Бруйн, гол хамгаалагч Хай Валкер нар бэртэл авсан нь асуудал дагуулах нь. Мөн Премьер Лигийн аваргын төлөө Ливерпуль багтай ” уралцаж” буй тул оноо алдах эрхгүй болсон. Үргэлжлээд “Реал Мадрид” багтай хагас шигшээд тулна. Ачаалал их байх нь гэж Пеп Гвардиолла хэлэв.

0 cэтгэгдэлтэй