Ю.КЛОПП: ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРНА ГЭДЭГТ ОНЦГОЙ САЙХАН МЭДРЭМЖ..

2022-04-15 340 0
No description available.

– “Бенфика”-г талбай дээр нь 3:1-ээр хожсоны дараа бүгд л “Ливерпуль” багийг шөвгийн дөрөвт шалгарсан гэж тооцсон. Би ч бас мөн адил. Хариу тоглолтыг ч бид давамгайлж, гурван гоол оруулсны дараа багаараа бүрэн тайвширсан. Бидний тоглолт суларсныг ашиглаж, Бенфика 2 гоол оруулж, хариу тоглолтыг тэнцээгээр өндөрлөлөө. Энэ тоглолтыг бид одоохондоо задлан шинжилгээ хийж амжаагүй. Ямар ч гэсэн хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Ливерпуль Аваргуудын Лигийн шигшээ дөрөвд үлдлээ. Сайхан мэдрэмж төрж байна. Дараагийн өрсөлдөгч маань ч тодорлоо. Германы аварга “Байер Мюнхен” багийг Вилльярил өрсөлдөөнөөс хаслаа. Аргагүй л илүү байлаа. Миний ингэж дүгнэхийг нутаг нэгт “Байер Мюнхэн” багийнхан сонсоод дургүй нь хүрч мэдэх. Гэхдээ л Вилльярил илүү байсан. Тус багийн дасгалжуулагч Унай Эмери бол Европын цомын тоглолтын арга барилыг тогтоож чадсан чадварлаг дасгалжуулагч гэдгээрээ алдартай. Унай Эмери Севилья багийг удирдаж байхдаа, 2016 онд, Ливерпулийг хожиж Европа Лигт түрүүлж байсныг санаж байна. Тиймээс амаргүй тулаан биднийг хагас шигшээд хүлээж буй гэж Юрген Клопп хэллээ.

No description available.

Э.ОТГОО

Холбоотой мэдээ