
Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-д нэгдэж ээлжит бус хурал лхагва гарагт /2022.04.20/ болж шинэ удирдлагуудаа сонголоо.
МСБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ганцаараа нэр дэвшиж 100 хувийн саналаар холбооны ерөнхийлөгч болжээ.
Тус холбооны өмнөх ерөнхийлөгч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал МСБХ-ны тамга тэмдэг болон ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Харин холбооны дэд ерөнхийлөгчөөр Энержи ресурс ХХК-ийн дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, МСS Проперти ХХК гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав нар олонхийн саналаар сонгогджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
0 cэтгэгдэлтэй