ИРАН УЛС 4 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН Ч КАЗАХСТАНЫ БӨХЧҮҮД ТЭРГҮҮЛЭВ

2022-04-21 348 0

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдөр /04.19-20/ сонгомол бөхийн барилдаан болов.

Сонгомол бөхийн төрөлд Токиогийн олимпын мөнгөн медальт Киргизийн Акжол Махмудов дөрвөн жилийн дараа тивийнхээ хошой аварга болов. Өдгөө 23 настай түүний хувьд аваргалах замдаа хагас шигшээд олимпын алт, хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, тивийн 5 түрүүтэй БНСУ-ын Ким Хён Вуг, финалд Азийн аваргын иж бүрэн медалийн цуглуулгатай Казахстаны Максат Ережепов нарыг ялсан. Харин дэлхийн дэвжээнд 2 удаа түрүүлж, нэг үзүүрлэсэн БНСУ-ын Рюү Хансү тивдээ 5 дахь алтан медалиа зүүхээр ногт ганзгалж ирсэн ч чадсангүй. Түүнийг шигшээ барилдаанд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Мейржан Шермаханбет оноогоор цэвэр ялж, Азид анх удаа түрүүлсэн.

Өнгөрсөн жилийн Азийн аварга Японы Юи Шиотани, Ираны Насер Ализаде, Насер Гасем Ализаде нар Улаанбаатарын дэвжээнд цолоо хамгааллаа. Харин 72 кг-д Ираны Мохаммад Реза Хожатоллах Мохтари, 130 кг-д Казахстаны Алимхан Сыздыков нар анх удаа аваргалсан.

Киргизийн Тынар, Жоламан Шаршенбеков нарын ах дүү бөхчүүд Улаанбаатарын дэвжээнээс алтан медаль хүртэв. Ийнхүү ах нь 63 кг-д, дүү нь 60 кг-д анх удаа тивдээ түрүүлсэн. Жоламан одоогоос 3 жилийн өмнө нь Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн аваргад түрүүлж байсан юм.

Түүнчлэн Киргизийн сонгомол бөхийн тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д хоёроос дээш алтан медаль хүртсэн анхны тохиолдол болов. Казахстаны сонгомол бөхийн баг 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай 190 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Ираны баг 176 /4 алт, 1 мөнгө, 2 хүрэл/, Киргизийн баг 148 /3 алт, 3 хүрэл/ оноогоор багаараа эхний 3 байрын эзэд боллоо.

Сонгомол бөхийн төрөлд Монгол Улс бүтэн багаа оролцуулснаас 55 кг-д М.Даваабанди, 60 кг-д Ц.Балжинням, 87 кг-д Л.Батбаяр нар хамгийн өндөр амжилтыг үзүүлж хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж 5 дугаар байрт оров.

Сонгомол бөхийн барилдааны дүн:

55 кг-д:

1. Юи Шиотани /Япон/

2. Амагали Бекболатов /Казахстан/

3. Арджун Халакурки /Энэтхэг/

3. Жасурбек Ортикбоев /Узбекистан/

60 кг-д:

1. Жоламан Шаршенбеков /Киргиз/

2. Мехди Мохсен Нежад /Иран/

3. Айята Сүзүки /Япон/

3. Ернур Фидахметов /Казахстан/

63 кг-д:

1. Тынар Шаршенбеков /Киргиз /

2. Мирамбек Айнагулов /Казахстан/

3. Нираж Нираж /Энэтхэг/

3. Иман Мохаммади /Иран/

67 кг-д:

1. Мейржан Шермаханбет /Казахстан/

2. Рюү Хансү /БНСУ/

3. Сачин Сахрават /Энэтхэг/

3. Кацүаки Эндо /Япон/

72 кг:

1. Мохаммад Реза Хожатоллах Мохтари /Иран/

2. Абылайхан Амжеев /Казахстан/

3. Шого Такахаши /Япон/

3. Адилхан Нурланбеков /Киргиз/

77 кг-д:

1. Акжол Махмудов /Киргиз/

2. Максат Ережепов /Казахстан/

3. Ареф Хабиболлахи /Иран/

3. Кодаи Сакүраба /Япон/

82 кг

1. Расуль Садех Гармсири /Иран/

2. Диас Кален /Казахстан/

3. Харрпеет Сингх /Энэтхэг/

3. Мухаммадкодир Расулов /Узбекистан/

87 кг:

1. Насер Гасем Ализаде /Иран/

2. Жалгасбай Бердимуратов /Узбекистан/

3. Нурсултан Турсунов /Казахстан/

3. Кумар Сунил /Энэтхэг/

97 кг:

1. Мехди Мохаммад Балихамзендех /Иран/

2. Рустам Ассакалов /Узбекистан/

3. Усур Жузупбеков / Киргиз/

3. Такахиро Цүрүда /Япон/

130 кг:

1. Алимхан Сыздыков /Казахстан/

2. Ким Мин Сёк /БНСУ/

3. Муминжон Абдуллаев /Узбекистан

3. Ким Роман / Киргиз/

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ