
2022 оны 9 дүгээр сард Кувейт улсад болох АХБХ /AFC/-ны “Футзалын Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолтууд энэ сард явагдаж 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ.
Харин Зүүн Азийн бүсийн тоглолтууд 5 дугаар сарын 17-ноос 21-нд Малайз улсад зохион байгуулна. “АХБХ-ны Футзалын Азийн цом”-ын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар 6 улсын шигшээ баг 2 хэсэгт хуваагдан тоглох ч БНХАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Иймд Монгол улсын шигшээ баг Япон, Тайвань, БНСУ, Хонконг гэсэн улсуудтай нэг хэсэгт 3 эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
2019 оны Футзалын Үндэсний шигшээ баг

Эх сурвалж: МОНЦАМЭ
0 cэтгэгдэлтэй