КЛОПП: ЭХНИЙ ДАВААГАА ДАВЛАА. ГЭХДЭЭ БАС 90 МИНУТ БИЙ…

2022-04-28 335 0
Клопп поддержал санкции против «Челси» и посочувствовал его игрокам ::  Футбол :: РБК Спорт

– Вилльярил эхнээсээ л хамгаалсан. Завсарлагын дараа 53 дахь минутанд хамгаалагч Эступинаны хөлөөс ойсон бөмбөгийг Вилльярилын хаалгач хааж чадалгүй гоол алдсан. Түүнээс хоёр минутын дараа Салахын 5 дотор дамжуулсан бөмбөгийг Садио Мане өлмийгөөрөө чихэж тооны харьцааг 2:0 болгосон. Хөвгүүд маань талбайг бүрэн эзэгнэсэн. Өрсөлдөгчөө талбайн өнцөг булан бүрт шахаж, нягт хамгаалж, хурдтай довтолгоог үзүүлсэн. Нүд нүүргүй шуурах шуурга шиг л довтолсон. Эхний 90 минут дууслаа. Үр дүн нь 2:0. Долоо хоногийн дараа Испанид хариу тоглолттой. Амаргүй тоглолт хүлээж буйг төсөөлж байна. Тэд биднийг 2:0- ээр хожих аваас тоглолт шинээр эхэлнэ.Тэгээд ялагчаа тодруулна гэж Клопп тоглолтоо дүгнэлээ. Гэхдээ Ливерпуль Аваргуудын Лигийн финалд үлдлээ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь Вилльярил бол тоглолтын турш олон гоол оруулах нь ховор. Харин хоёр гоолын зөрүүг арилгана гэдэг бол маш хүнд даалгавар гэдэгт мэргэжилтнүүд дуу нэгтэй нэгдэж байна.

Холбоотой мэдээ