
Манчестер Сити баг Премьер Лигт түрүүлэх хувь заяагаа дахин гартаа атгалаа. Тэд сүүлийн тойрогт Ньюкастл багийг 5:0-ээр илүүрхэн хожсоноор Ливерпуль багаас 3 оноо тасарсан. Тэдний хувьд Волверхэмптон, Вест хэм багийн талбайд зочлох, Астон Виллаг өөртөө хүлээн авах 3 тоглолт л үлдсэн. Энэ 3 тоглолтыг дараалан хожих аваас Премьер Лигт түрүүлэхэд нь саад болох баг байхгүй юм. – Ердөө л хожил хэрэгтэй. Тайвширч болохгүй. Тоглолтыг дууссан гэж тэр тусмаа бодож болохгүй. Өрсөлдөгчдөө найдах бүр хэрэггүй. Өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Талбай дээр яг хожил авахад нь дасгалжуулагч нөлөөлж чадахгүй гэж Пеп Гвардиолла байр сууриа илэрхийллээ.


Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй