
Премьер Лигийн аваргын төлөө урд хойноо орж өрсөлдөж явсан Ливерпуль баг Тоттенхэм багтай 1:1-ээр тэнцэж, өрсөлдөгчөөсөө 3 онооны ард хоцорлоо. Лиг өндөрлөхөд ердөө л 3 тоглолт үлдсэн нь энэ зөрүүг нөхөхөд хүнд даалгавар боллоо. – Төсөөлж байснаар л өрнөсөн. Битүү хамгаалалт, ганц нэг хувь тоглогчийн ур чадварт найдсан тоглолт. Тийм л юм болсон. Нэг сугаралтаар Сон гоолдсон. Тэд Премьер Лигийн топ-4-ийн төлөө Арсеналтай өрсөлдөж буй нь тоглолтын уур амьсгалыг хүнд дарамттай болгосон. Тэдэнд ч 3 оноо хэрэгтэй байсан. Гэхдээ би ийм маягийн тоглолтыг үнэлдэггүй. Хол ч явахгүй. Багийн тоглолт орхигдсон тактиктай. Гэхдээ энэ бол миний асуудал биш.. гэж Клопп дургүйцэнгүй хэллээ.

0 cэтгэгдэлтэй