
-Парис Сан Жермен багийг нэхэж хожлоо. Челси багийг ч араас нь хөөж барьж хожлоо. Тоглолт дуусахаас 1 минутын өмнө Манчестер Сити багт 2 гоолын зөрүүтэй хожигдож явлаа. Хоёр минут хүрэхгүй богино хугацаанд 2 гоол оруулж, улмаар хожлоо. Реал Мадрид баг уг нь ингэж тоглодог баг биш. Гэхдээ Аваргуудын Лигийн сүүлийн 3 тоглолтонд ийм ижил зүйл давтагдлаа. Реал Мадрид баг бол хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн ивээлд багтсан харь гарагийн баг юм. Төгсгөлийг хийсэн бидний тоглолт бол гайхамшиг. Кино. Зохиол шахуу юм. Амьдрал дээр ийм зохиол шиг, кино шиг зүйлийг үзэгч, фанатууддаа үзүүлж, мэдрүүллээ. Үүнээс өөр гайхамшиг гэж үгүй. Аваргуудын Лигийн финалд Реал Мадридыг шалгаруулсан Анчелотти ингэж дүгнэлээ.
Б.ПҮРЭВДОРЖ
1 сэтгэгдэлтэй
Great online game https://Aviator-slotgame.com/ where you can make money, buy yourself a new phone or a car, close the mortgage on your apartment and only one month, quick to register and win.