МАНЧЕСТЕР СИТИ ТҮРҮҮЛЭХЭД УЛАМ ОЙРТЛОО

2022-05-12 597 0

 Волверхэмптоныг талбайд нь 1:5-ээр илүүрхэн хожсоноор МСИ араасаа нэхэж буй Ливерпулиэс дахин 3 оноогоор тасарлаа. Эгэ тоглолтонд багийн ахлагч, Бельгийн үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Де Бруйн покер хийсэн. Энэ улиралд тэрбээр МСИ багийн төлөө нийтдээ 15 гоол оруулснаас Волверхэмптоны хаалганд оруулсан 3 дахь гоол нь шилдэг гоолоор тооцогдлоо. Үлдсэн хоёр тоглолтондоо 4 оноо авахад л МСИ дасгалжуулагч Пеп Гвардиоллагийн удирдлага дор Премьер Лигт дөрөв дэх удаагаа түрүүлнэ. Тэд Вест Хэмийн талбайд зочилж, тойргийн сүүлчийн тоглолтоо өөрийн талбайдаа Астон Виллагийн эсрэг хийх юм. – Тайвширч болохгүй. Реал Мадридад Аваргуудын Лигийн финалыг бэлэглэсэн алдаагаа давтахыг хүсэхгүй байна. Тиймээс баттай хожихыг зорилоо. Ливерпультэй оноо тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүг тоолно. Бид тэднээс 7 гоол илүү орууллаа. Гэхдээ сүүлийн 2 тоглолтонд бид хожиж аваргаа хамгаална гэж Бруйн хэллээ. Тэрбээр 7,16, 24,60 дахь минутанд гоолдсон.

Open photo

16-ийн гаднаас зүүн хөлөөрөө хүчтэй цохиж оруулсан энэ гоол Де Бруйны шилдэг гоолоор өргөмжлөгдлөө.

Ц.Энхбат

Холбоотой мэдээ