
-Би эмзэг хүн биш. Гомдох гэдгийг амьдралдаа ч үзээгүй. Хөлбөмбөгийн карьерт, хувийн амьдралд ч гонсойх, гутрах зүйл гарч байгаагүй. Өөрөөр хэлбэл, ажил, амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг. Харин ганц удаа л би гайхаж, тун эмзэглэсэн. Нэг ч цомгүй “Тоттенхэм” багийг богино хугацаанд удирдахдаа Карабао цомын ирмэгт аваачсан. Манчестер Сити багтай яг финалдахын өмнөхөн намайг дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Над шиг дасгалжуулагчийг шүү дээ. Энэ шийдвэрт би туйлын гайхаж, эмзэглэсэн. Тэгээд финалын тоглолтонд МСИ-д хожигдсон. Тоттенхэм багийг цомгүй үлдээх бас нэг арга хайсан шийдвэр байсан байх. Хохирогч нь дасгалжуулагч би биш, Тоттенхэм багийн тоглогчид, фанатууд нь болсон. Одоо яая гэх вэ. Миний амьдрал үргэлжилж буй. Цом авч чаддаг гэдгээ үзүүлэхээр Рома багийг удирдаж байна. Бид Фейноордтой Европа Конференце Лигт финалдана. Рома бол сүүлийн 50 жилд цом өргөлгүй өдийг хүрсэн. Энэ талаараа Тоттенхэмтэй ижил төстэй. Фейноордтой хийх тоглолт бол Рома баг цомгүй түүхэндээ цэг хатгах шийдвэрлэх тулаан юм гэж тэр онцоллоо. Хэрвээ Рома баг Европа конференсе Лигт түрүүлбэл Жозе Моурино Европын бүх цомыг өргөсөн цорын ганц дасгалжуулагч болох юм.
Эх сурвалж: Sportlife.mn
0 cэтгэгдэлтэй