ЛИВЕРПУЛЬ УЛИРЛЫН 2 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ

2022-05-16 816 0

 Английн цомын аваргын төлөөх тоглолтонд Ливерпуль түрүүлэхдээ Челсиг торгуулийн цохилтоор хожсон. Тэгвэл Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргын финалд дээрх үйл явдал давтагдлаа. Ливерпуль мөн л торгуулийн цохилтоор Челсиг буулган авч цомоо өргөлөө. – Үндсэн цагт гоол ороогүй тоглолт 2007 онд л тохиолдож байсан юм билээ. 11 метрийн торгуулийн цохилт гэдэг бол нерв шалгадаг. Би бараг бүр хумсаа идчих дөхлөө. Тоглолтын өмнө 11 метрийн торгуулийн цохилтын тусгайлсан сургалтыг хийсэн нь онолоо. Ийм юм болно гэж төсөөлсөн нь зөв байж. Гайхалтай тоглолт. Драмын жүжиг л гэсэн үг гэж Клопп тоглолтыг дүгнэсэн бол, – Баг маань сайн тоглосон. Тэд сайн тоглосны хүчинд би ч гэсэн торгуулийн цохилтыг хаасан гэж хаалгач Алиссон нэмлээ. Ийнхүү энэ улиралд 4 цом өргөх боломжоос Ливерпуль хоёрыг нь өргөж амжлаа. Тэд ирэх долоо хоногт Премьер Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнөө өндөрлөж, энэ сарын 30-нд Реал Мадридтай финалдах юм.

No description available.
No description available.

Багийн ахлагч Аппликуйза цон цохиж торгуулийн цохилтоо алдсан бол, Маунтын цохилтыг хаалгач Алиссон хааснаар Ливерпуль хожсон.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ