МАНЧЕСТЕР СИТИ ПРЕМЬЕР ЛИГТ ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖОО ХАДГАЛЖ ҮЛДЛЭЭ

2022-05-16 821 0

 – Вэст Хэм багт хожигдох дөхлөө. Эхний хагаст тэдний хоёр довтолгоон гоолоор өндөрлөсөн. Хоёр дугаар хагаст Жак Грилишийн цохисон бөмбөг хачир авч орлоо. Мөн Вэст Хэмийн тоглогч авто гоол орууллаа. Үр дүнд нь тэнцлээ. Махрез тоглолтын төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан. Тэнцсэн нь их юм гэж багийн ахлагч Дё Бруйн хэллээ. Ийнхүү Гвардиоллагийн баг сүүлийн 5 улиралд 4 дэх түрүүгээ авахад 3-хан оноо хэрэгтэй боллоо. Тэд сүүлийн тойрогт, өөрийн талбайдаа Астон Виллаг хожих аваас Ливерпулиэс үл хамааран Премьер Лигт аваргална. – Бид Ливерпулийг нэг улиралд 4 цом өргөхөд нь саад хийхийг огт зориогүй. Ердөө л Премьер Лиг бол маш хатуу. Бид нэг онооны илүүтэйгээр хүснэгтийг хошуучилж буй. Аварга болохын л төлөө бид зүтгэж буй. Цом өргөх эсэх нь бусдаас хамааралгүй нь бидний давуу тал. Ливерпуль сүүлийн 2 тоглолтоо хожиж, бид тэнцвэл цомоо алдана. Хэрвээ Ливерпуль Сауфхэмптонд хожигдвол бид түрүүлнэ. Тиймээс бид хожиж байж л аваргаа хамгаална. Энэ улиралд Премьер Лигт, ирэх улиралд Аваргуудын Лигт түрүүлэх зорилго тавьсан гэж Пеп Гвардиолла ВВС-д хэллээ.

No description available.
No description available.

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ