Н.ЭРХЭМБАЯР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2022-05-16 820 0

 Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дифлимпийн 24 дэх удаагийн наадамд Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медалийн эзнээр тодорлоо. 2017 оны Дифлимпийн наадмын мөнгөн медальт Эрхэмбаяр 65 кг-ийн жиндээ Казахстан, Иран, Киргизстаны тамирчдыг ялж 5 жилийн дараа аваргаллаа. Тэрбээр аваргын төлөө Киргизын бөхийг оноогоор цэвэр ялсан байна. Энэ удаагийн тэмцээн нь Бразил улсын Касиос де сул хотод зохиогдсон аж. Дифлимпийн наадамд Монголоос 70 болон 74 кг-ийн жинд Д.Чинзориг, Ш.Батбаатар нар оролцож 5, 7 – р байрт шалгарсан гэж дасгалжуулагч Баттүшиг мэдээллээ.

Холбоотой мэдээ