БАЯРЛАЛАА ФАНАТУУД АА! БАЯРТАЙ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД!

2022-06-02 237 0

 29 настай, хагас хамгаалагч Павел Погба Манчестер Юнайтед багийн далбаан дор тоглохоо зогсоолоо. Тэр өөрөө Италийн Ювентус, Францын Парис Сан Жермен багийг сонирхож буйгаа нуусангүй. Тэрбээр МЮ багийн академид 16 насандаа ирж суралцан, 19 насандаа Ювентус багтай гэрээ байгуулж, 2016 онд 23 настайдаа МЮ багт эргэн ирсэн. МЮ багийн төлөө 2333 тоглолт хийж, 39 гоол оруулж, 51 гоолын дамжуулалт өгсөн. МЮ багтайгаа 2016-17 оны улиралд Жозе Моуриногийн удирдлага дор Европа Цомд, мөн Английн цомын аваргад тус тус түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. – МЮ багт тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг байлаа. Мартагдашгүй олон сайхан дурсамж үлдлээ. Тэр дундаас хамгийн гол нь хөгжөөн дэмжигчдийн хязгааргүй дэмжлэгийг үгүйлэх болно. Баярлалаа, фанатуудаа. Баяртай Манчестер Юнайтед гэж өөрийн твиттер хуудсандаа бичсэнийг Sportlife.mn уншигч тантай хамт хуваалцая. Ц. БАТАА

Холбоотой мэдээ