

Чукоткийн засаг ноён байхдаа Английн “Челси” багийг худалдан авсан Роман Абрамовичийн бүх хөрөнгийг Европын Холбоосон энэ оны гуравдугаар сараас царцаасан. Түүний дансыг хааж, бүх гүйлгээг зогсоон, Челси багийн үйл ажиллагаанд нь хориг тавьсан. Тэгвэл энэ Даваа гарагт Челси багийн шинэ эзэн тодорсон байна. Лос-Анжелес хотын Дожерс бэйсболын клубийн хувь эзэмшигч Тодд Боэхли тэргүүтэй АНУ-ын консорциум Челси клубийг $3.2 тэрбумаар худалдаж авсан нь хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэ хаясан тохиолдол боллоо. 19 жилийн турш Челси клубийг эзэмшиж байсан Абрамович нь Европын Холбооны шахалтан дор ийнхүү Челси клубээ алдлаа. Энэ асуудлаар Роман Абрамович Европын Холбоог шүүхэд өгч буйгаа мэдэгдэв. Орос, Израйль, Португали зэрэг гурван улсын давхар иргэншилтэй Роман Абрамовичийг ОХУ-ын ойрын хүн гэдэг утгаар нь Европын Холбооноос Абрамовичийг шахаж, Евгений Тененбаум, Дэвид Дэвидовичийн хамтаар 10 гаруй тэрбум фунт стерлингийг нь царцаасан байна.
Э.ОТГОНЖАРГАЛ
2 cэтгэгдэлтэй
Great online game https://bookofdead-online.com/ where you can make money, buy yourself a new phone or a car, close the mortgage on your apartment and only one month, quick to register and win.
Great online game https://starburst-slotgame.com/ where you can make money, buy yourself a new phone or a car, close the mortgage on your apartment and only one month, quick to register and win.