КЭЙНИЙ ГООЛЫН АЧААР АНГЛИЧУУД ТЭНЦЛЭЭ

2022-06-08 944 1

Хоёр жил тутам зохиодог Европа Лиг гараанаасаа хөдөлсөн. Хөгшин европ тивийн 55 улсын шигшээ баг 4 зиндаанд хуваагдан өөр хоорондоо өрсөлдөж эхэллээ. Украйн тэргүүтэй улс “Б” зиндааг толгойлж буй бол Англи, Герман, Голланд зэрэг 16 улсын баг “А” зиндааны аваргын төлөө өрсөлдөнө. “А” зиндаанд түрүүлсэн баг нь Европын аварга шалгаруулах тэмцээний эрхийг халаасалдаг бол “Б”, “С”, “Д” зиндаанд түрүүлсэн нь зиндаа дэвших юм. Өнгөрсөн жилийн аварга Францын баг аваргаа хамгаалах бол Бельги тэргүүтэй баг түрүүлэхийн төлөө өрсөлдөнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. “А” зиндааны үхлийн хэсгээр Итали, Герман, Англи, Унгар таарсан гуравдугаар хэсгийг нэрлэж буй. Одоогоор тус хэсгийг нэг хожил, нэг тэнцээтэйгээр Итали тэргүүлж, нэг тэнцээ, нэг хожигдолтой Англи сүүл мужгиж буй. Германтай хийсэн тоглолтын төгсгөлд багийн ахлагч Кэйн гоолдсоноор Английн багийг хожигдлоос аварсан. Энэ хэсгийг тэргүүлэгч Италийн багийн дараачийн оноолт нь Англи юм. – Баг маань олон шинэ залуу тоглогчдоор хүчээ сэлбэсэн. Германтай тэнцэж, Унгарыг 2:1-ээр хожлоо. Дараачийн өрсөлдөгч бол Англи. Хэсгийн сүүл мушгиж байгаа хэдий ч, туйлын осолтой баг. Тиймээс бэлтгэлээ улам сайн базаах болно гэж Италийн багийн ахлагч Манчини тодотголоо.

No description available.
No description available.
No description available.
No description available.

Б.Пүрэвдорж


  • Want to know everything about sports prediction? sports forecasts No problem, this is a great site where you can learn all about sports forecasts, you can bet and win. You will find sports forecasts for any sport, sports forecasts for, tennis, basketball, soccer and even sports forecasts for virtual sports. We have everything you need for a good evaluation and analysis. sports forecasts every second.

Холбоотой мэдээ