ЛЕВАНДОВСКИЙ “БАРСЕЛОНА” БАГТ ЗҮТГЭНЭ

2022-06-08 265 0

-” Байер Мюнхен” багаа орхих шийдвэрийг гаргалаа. Шалтгаан нь маш энгийн. Шинэ мэдрэмжийн эрэлд гарлаа. Дотор хүнээ сонссон. Сэтгэлээ жолоодох тийм ч амаргүй аж. Сэтгэл хамгийн чухал гэдгийг улам их мэдэрлээ. Чи хичнээн ч сайн мэргэжлийн тамирчин боллоо ч гэсэн сэтгэл санааг нөхөж чадахгүй юм байна. Сэтгэлээ дагаж л ийм шийдвэр гаргалаа гэж Байер Мюнхэн багийн довтлогч, Польшийн шигшээ багийн тоглогч Роберт Левандовский Цайтунг сонинд ярилцлага өгөхдөө онцоллоо. “Байер Мюнхэн” багийн удирдлага Левандовскийг тавьж явуулахыг яарахгүй байна. Левандовскийн гэрээ нь 2023 оны зургадугаар сарыг хүртэл хүчинтэй юм байна.

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ