
“Байер Мюнхен” баг Сенегалын шигшээ баг, Ливерпуль багийн довтлогч Саде Манег авахаар хөөцөлдөж буй. Тэдний санал болгосон 27 сая еврогийн үнийг Ливерпуль зөвшөөрөөгүй учир “Байер Мюнхэн” баг үнээ 30-35 сая евро болгож өсгөхөөр болсон тухай Sky sport мэдээллээ. Өнгөрсөн улиралд Мане 23 гоол оруулж, 5 гоолын дамжуулалт оруулсан амжилт үзүүлсэн. Гэхдээ Манегийн гэрээ 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусах юм байна.
Б.Пүрэвдорж
0 cэтгэгдэлтэй