ЦЭНДБААТАР, ШИНЭЧАГТАГА НАРЫН ЯЛСАН НЬ 600 САЯЫГ ХАЛААСАЛНА

2022-06-08 296 0
No description available.

 Дэлхийн аваргын хүрэл медальт Цэндбаатар, холимог тулаанч Шинэчагтага нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, 600 саяын бооцоот тулаан хийх болсноо зарлалаа. Хэвлэлийн бага хурлын үеэр Цэндбаатар: – Шинэчагтагыг би тулаанд дуудсан. Э.Шинэчагтагийн оодорсон нь надад таалагдаагүй. Тиймээс түүнийг дарахыг хүсэж байна. Тамирчин хүн байнгын формтой байдаг. Шинээ бол тийм биш. Түүний зан нь миний уур хилэнг бадраалаа гэж өрсөлдөгч рүүгээ давшилсан. Түүний хариуд Шинэчагтага: Бид хоёр нэг зүйлийг тохирсон. Ахиухан бооцоо тавья. Аль аль талаасаа 300, 300 сая төгрөг гаргаж сан бүрдүүлье гэдэг дээр. Сангийн 600 саяыг хэрхэн босгох нь бидний асуудал. Харин мөнгийг хэрхэн хуваарилах тал дээр би өөрийн бодлоо Цэндээд хэлсэн. Хэн хожсон нь бүх бооцоогоо авна. Мөнгөө байршуулна. 100 саяын бооцоот тулаан гэхэд л мөнгөө өгөөгүй асуудлыг бид давтахгүй. Мөнгөө бэлнээр, дэвжээний хажууд тавьж байгаад, хожсон нь шүүрээд гарна. Бас нэг тохирсон зүйл бол 70 кг-ийн жинд тоглоно. Аль аль нь 70 кг-ийн жинд орохын тулд жингээ хасах шаардлагатай ( Цэндбаатар 75 кг, би 78 кг) Тэр намайг холимог тулаанаар дийлэхгүй гэдгээ мэдээд боксоор дуудсан. Би Цэндээг өмнө нь боксоор цохиж унагааж байсан. Харин тэр намайг чадаагүй ч , шүүгчдийн үнэлгээгээр оноогоор л ялсан болсон. Тиймээс энэ тулаанд ялах боломж надад илүү бий гэж хариуллаа. Энэ үгийг сонсож шуусан Цэндбаатар :- Ялсан л бол ялсан гэж хэлэнгүүтээ өмнөх ширээн дээрх ундааны ус авч, Э.Шинэчагтага руу цацчихав. Э.Шинэчагтага :- Цэндээг би мэднэ. Ингэх байх гэж төсөөлж байсан.Тэр бол тэвчээргүй, ёс зүйгүй авир зантай гэж хэлэнгүүтээ Э.Цэндбаатар руу савтай ундаа шидсэнээр тэдний хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. Дүгнэхэд, ийм үйлдэл нь хэвийн зүйл. Холимог тулаанд зориудаар ч зохион байгуулж , дэглэдэг. Энэ бол фэнүүдийг татах, үзэгчдийг цуглуулах, спонсор олох зэрэгт нэмэр болдог гэж промоутерүүд хэлдэг.

Холбоотой мэдээ