ТЭМҮҮЖИН ШИГШЭЭ НАЙМД ШАЛГАРЛАА

2022-06-09 863 0

 Ази- Номхон далайн орнуудын “Event one” олон улсын снукерын тэмцээнд Монголоос оролцсон Лхагвасүрэн, Мэндсайхан, Тэмүүжин нар өндөр амжилт үзүүллээ. Лхагвасүрэн, Мэндсайхан нар эхний хоёр даваагаа амжилттай давсан бол, Тэмүүжин тавдугаар раундад өвдөг сөхөрлөө. Түүний хувьд шигшээ наймд шалгарч, өөрөөсөө илүү туршлагатай, ур чадвар өндөртэй тоглогчид аргагүй ялагдлаа. – Монголын гурван тамирчин маш сайн тоглолоо. Грувуулаа эхний хоёр раундыг итгэлтэй давж, гуравдугаар раундад дэвшсэн. Аль аль нь цааш нь тоглолтоо үргэлжлүүлэх боломжтой байсан. Гэвч тэмцээний туршлага дутлаа. Гурван тамирчны п дундаж нас нь дөнгөж 21 байлаа. Энэ бол Монгол улсад сноокер хичнээн хурдтай хөгжиж буй, хэр ирээдүйтэйг харууллаа гэж зохион байгуулагчид дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ