ТУРКИЙН ШИГШЭЭ БАГ ЛИТВИЙН БАГИЙГ 2:0-ЭЭР ХОЖЛОО

2022-06-24 595 0

“Nations league-3‘-ийн ээлжит тоглолт Турк- Литва багийн тоглолтоор өндөрлөлөө. Өмнө нь талбай дээр нь Литвагийн багийг 0:6-аар бутниргэсэн Туркийн шигшээ баг өөрийх Гозтеп Гурсел Аксел цэнгэлдэх хүрээлэндээ Литвагийн багийг 2:0-ээр хожиж, ээлжит ялалтаа байгууллаа. Хэсгээ 5 онооны илүүтэйгээр хошуучилж буй Туркийн баг дараагийн тойрогт Люксенбургийн багийг хожих, эс бөгөөс тэнцсэн тохиолдолд хэсгээсээ нэгээр шалгарах болзлоо хангана. – Бид ДАШТ- КАТАР-2022-д оролцох эрхээ алдсан. Үүнийг нөхөх тэмцээн бол яах аргагүй Nations cup юм гэж Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Кунц хэллээ.

Холбоотой мэдээ