Э. ОЮУНБОЛДЫН УЛС ХУВЬСГАЛЫН 100, 101 ЖИЛИЙН ОЙН НААДМААР ЗОДОГЛОХ ЭРХИЙГ ШҮҮХЭЭР СЭРГЭЭЛЭЭ

2022-06-26 835 0

 Үндэсний бөхийн Холбооноос Э. Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан тогтоол гаргасан . Уг шийдвэрийг улсын арслан Э.Оюунболд эсэргүүцэж Спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг эсэргүүцсэн байдаг. Спортын арбитрийн шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, Бөхийн холбооны шийдвэр нь Монголын Бөхийн холбооны холбогдох заалт, олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоож, улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн аж. Уг хурлаас хойш, энэ сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээн баталгаажуулжээ. Энэ шийдвэрийн дагуу улсын арслан Э.Оюунболд улс хувьсгалын 100, 101 жилийн наадамд хүчийг үзэх эрхтэй болов. Харин энэ шийдвэрийг Бөхийн холбоо хүлээн авч, Э.Оюунболдыг барилдуулах болсон шийдвэрээ гаргаснаар Э. Оюунболд наадамд зодоглоно. Энэ наадмаар өмнө нь эрхээ хасуулж байсан улсын гарьд.Бат-Орших, улсын заан Пүрэвсайхан нарын хүчтэнүүд зодоглоно.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ